2010-10-22

"Одонд дурласан Мод"

Холын одонд дурласан
Хөөрхий нэгэн мод
Тэнгэр өөд дүүлэн ургах
Тэр л нэгэн тэнэг мод
Өдрөөс өдөрт
Өөдөө тэмүүлсэн
Өндрөөс өндөр
Өөдлөн ургасан
Тэр мод
Тэнгэр өөд
Улам дээшээ
Ургасаар л...
Гэвч тэрнийг
Газарт хүлсэн
Гүн салаалсан
Гайт үндэс
Хөрс түүнийг
Хүлэх мэт
Хөдлөшгүй
Хөлдсөн юм шиг
Гэрэлт нарнаас
Гэгээн өглөөгөөс
Хөвөн үүлнээс ч
Харамлана түүнийг
Шөнөөр тэмүүлэх
Шуналт мод
Оддыг хүлээн
Оройд яарна
Өглөөг зүхэж
Өөртөө уурлана
Үдшийг хүлээж
Үгүйлэн харамсана
Өдрөөр биш
Үдшээр л ургах
Өнөөх модыг
Үзэсгэлэн од
Үл мэднэ
Өөртөө дурласан
Өнөөх модыг
Үл анзаарна
Гэсэн ч
Мод ургасаар
Ганцхан түүнрүү
Тэмүүлсээр...

14 comments:

Мармелад said...

энэ насныхаа нарыг жаргатал
энгэр газар ижилдэн зогсоё гэж
хайлаас мод уяран бөхийхөд
хадан цохио дургуйцэн гэдийжээ

тэмүүлэх тээршаахын аль алиныг
тэнсэж тэгнэж үзсэн хүмүүс
хайлаас хичнээн уйран бөхийвөл
хад төчнөөн гэдийдэг гэлцэх юм

хайргүй хүнийг хайрлан суухад
хайран сэтгэл уйтгарт умбах юм
хадны хатууг мэдсээр байж
хайлаас минь чи дэмий л бөхийж дээ /Д.Отгонсүрэн/

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Дээрх шүлгэнд лайк дарчы хэхэ

Umi said...

Одонд дурласан мод минь чи хаачув?

tanil said...

ooooooo
torl janraaa bodoj durlmaarin zvger xaxaxa

Enkhtaivan BuBu said...

aimshigtai shn bichsen bh ym ene hoyr shuleg,

Гилийн хатан said...

yaj ingej mundag bichdeg bnaa

NEKEE said...

gualig nariihan shuleg beene

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Улаан малгайтаа-би нь байгөө хэхэ
Танил-харин тийм ээ. Энэ чинь тэгээд л амьдрал юм байна ш дээ.
БуБу-аймшигтай хэрнээ сайхан байсан бол болоо доо хэ хэ
Гилийн хатан-хи хи ичив хэ хэ
Нэкээ-тийм байна аа хэ хэ

Anonymous said...

Энэ нөгөө алдарт чатчин SiSiMa мөн үү?

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Бишээ хө

Sudarchuluun.E said...

чи хараагүй.... чамайг хүлээж зогсоо намайг хэхэ....

ГОЁ ШҮЛЭГ БНА

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Баярлалаа

Swan said...

энэ СЭГСГЭР СЭРЭЭ-АНААШ блогийн эзэн нь байнуу холвоо барих гэсиймаа

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Swan-би сурагласныг чинь ямар хожуу харжынаа.