2010-10-22

"Одонд дурласан Мод"

Холын одонд дурласан
Хөөрхий нэгэн мод
Тэнгэр өөд дүүлэн ургах
Тэр л нэгэн тэнэг мод
Өдрөөс өдөрт
Өөдөө тэмүүлсэн
Өндрөөс өндөр
Өөдлөн ургасан
Тэр мод
Тэнгэр өөд
Улам дээшээ
Ургасаар л...
Гэвч тэрнийг
Газарт хүлсэн
Гүн салаалсан
Гайт үндэс
Хөрс түүнийг
Хүлэх мэт
Хөдлөшгүй
Хөлдсөн юм шиг
Гэрэлт нарнаас
Гэгээн өглөөгөөс
Хөвөн үүлнээс ч
Харамлана түүнийг
Шөнөөр тэмүүлэх
Шуналт мод
Оддыг хүлээн
Оройд яарна
Өглөөг зүхэж
Өөртөө уурлана
Үдшийг хүлээж
Үгүйлэн харамсана
Өдрөөр биш
Үдшээр л ургах
Өнөөх модыг
Үзэсгэлэн од
Үл мэднэ
Өөртөө дурласан
Өнөөх модыг
Үл анзаарна
Гэсэн ч
Мод ургасаар
Ганцхан түүнрүү
Тэмүүлсээр...