2012-02-17

“Тавтай нойрсоорой”

Аяыг: Б.Анхбаяр

“Тавтай нойрсоорой”

Мөнгөн одод тэртээд гялалзахад
Мөрөөдлийн ертөнц үүдээ нээнэ
Үдшийн гэгээ саран авхайн
Үлгэрийн шидэт орноор аялана
Эгшигт хайрцгийн уянгалаг дуу
Ээжийн бүүвэйн зөөлөн аялгуунд
Тайван амгалан нойрсоорой
Тавтай сайхан амраарай
Зөөлөн хөнжилөөр биеэ хучаад
Зүүдний ертөнцөөр тавтай аялаарай
Хөвсгөр дэрэндээ хацраа наагаад
Хөөрхөн найз минь сайхан амраарай
Эгшигт хайрцгийн уянгалаг дуу
Ээжийн бүүвэйн зөөлөн аялгуунд
Тайван амгалан нойрсоорой
Тавтай сайхан амраарай

2010-10-22

"Одонд дурласан Мод"

Холын одонд дурласан
Хөөрхий нэгэн мод
Тэнгэр өөд дүүлэн ургах
Тэр л нэгэн тэнэг мод
Өдрөөс өдөрт
Өөдөө тэмүүлсэн
Өндрөөс өндөр
Өөдлөн ургасан
Тэр мод
Тэнгэр өөд
Улам дээшээ
Ургасаар л...
Гэвч тэрнийг
Газарт хүлсэн
Гүн салаалсан
Гайт үндэс
Хөрс түүнийг
Хүлэх мэт
Хөдлөшгүй
Хөлдсөн юм шиг
Гэрэлт нарнаас
Гэгээн өглөөгөөс
Хөвөн үүлнээс ч
Харамлана түүнийг
Шөнөөр тэмүүлэх
Шуналт мод
Оддыг хүлээн
Оройд яарна
Өглөөг зүхэж
Өөртөө уурлана
Үдшийг хүлээж
Үгүйлэн харамсана
Өдрөөр биш
Үдшээр л ургах
Өнөөх модыг
Үзэсгэлэн од
Үл мэднэ
Өөртөө дурласан
Өнөөх модыг
Үл анзаарна
Гэсэн ч
Мод ургасаар
Ганцхан түүнрүү
Тэмүүлсээр...

2010-10-19

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ буюу анчны охины анхны шөнө" хэмээх 3-р хэсэг (+18)

Эртээ урьдын цагт
Эртний нэгэн охин байжээ
Эр нөхөрт гараад
Эцгийн гэрийг орхижээ
Араатнаас түүнийг аварсан
Ачлалт эрийг дагаад
Өссөн төрсөн агуйгаа орхиод
Өөр нэгэн нутагт ирлээ
-Ой хөвч нь ан элбэгтэй
Онцгой сайхан нутаг юм аа
Орон гэрээ төвхнүүлж аваад
Олон жил жарган сууя даа
-Энэ нутаг одоо хүнийх биш
Энхрий чиний орон гэр энд
Эр нөхөртөө хань нь болж
Эгнэгт жарган суух нутаг
-Тэгэлгүй яахав дээ нөхөр минь
Таныхаа сайн гэргий болоод
Туждаа хамт амьдран суух
Тун чиг сайхан нутаг шүү дээ
Охин ийн хэлэхдээ
Эгнэшгүй баяртай байлаа
Орон гэртээ ороод
Эр нь ингэж хэлэв гэнэ.
-Орой болохоос урьтаж
Орон гэрээ цэгцэлцгээе
Ор дэвсгэрээ зэхээд
Оддын доор жаргацгаая.
-Одоо тэгээд яадаг билээ
Огт үзээгүй шүү тэрийг чинь
Хэлж надад заагаагүй болохоор
Хэцүүхэн л байна байх даа
-Зүгээр дээ чи минь бүү ай
Зовлон биш ээ энэ чинь
Анхандаа жаахан өвдөх ч гэлээ
Ахин дахихаар зүгээр болно
Орой ч боллоо
Одод ч түглээ
Ороо ч заслаа
Орондоо ч орлоо
Эмэгтэйн бие зөөлөн
Эмзэг агаад турьхан юм
Үнэрт нь л мансуурмаар
Үс нь хүртэл зөөлхөн юм.
Бурмын амтат улаахан уруулыг
Бүхэл шөнөжин озон баймаар
Булбарай турьхан хонгор түүнийг
Байн байн эдлэн жаргамаар
Үзэсгэлэн төгс бие галбир
Үелзэн долгиолох урсгал мэт
Амьсгал бүр нь галзууруулж
Алаг хорвоог мартуулна
Хүчит эрийн гар
Хүрэх төдийд л
Аянга буух мэт
Аятайхан мэдрэмж
-Халуу шатах чинь
Хамаг бие минь
Болдоггүй өнөөх борын
Болохоо байхын тэмдэг үү
Хамаг цус юүлэгдэн урсаж
Хуял тачаал оргилон байна
Эр нөхөр ийн байхад
Энхрий охин яахаа мэдэхгүй.
Одод ичин тэнгэрт анивчина
Орондоо ичин охин анивчина
Омголон эр хүсэн анивчина
Оргилсон хүслээр аахилан анивчина
Зөөлөн уруулыг озон шимнэ
Зүүн гар нь цээж тэмтэрнэ
Бумбан хэлбэрт булцгархан хөхийг
Булиа эр илэн таална
Баруун гар доошлон доошилж
Бүсэлхийнээс тэгээд багахан цаашлаж
Бумбагархан зөөлөн түүнийг нь таалсаар
Бүр дээр нь гараад авлаа
Урьд өмнө нь хэний ч ороогүй
Удвал цэцгийн цоморлиг мэт
Эрийн өмнө үүд нээгдэхэд
Эрэмгий түргэн яваад орлоо
Хүсэл гэдэг оосоргүй хойно
Хүнийх болоод ирсэн юм чинь
Эрийг жаргаах нь жам учир
Энхрий охин чимээгүй мэгшинэ
Оддын дор
Охин бие
Орхигдов
Одоо тэр бүсгүй...

2010-08-22

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ буюу анчны охин аврагдаж айлын эхнэр болжээ" хэмээх 2-р хэсэг

Эрт урьдын цагт юм гэнэ
Эртний нэгэн охин
Агуйн гэртээ суугаад
Аавыгаа хүлээдэг байжээ.
Нэгэн өдөр өнөөх охин
Амандаа дуу аялангаа
Агуйн ханаа чимэглээд
Аавыгаа хүлээж байлаа.
Гэнэтийн аюул тэгтэл болж
Гай зовлон нүүрлэн ирэв.
Өлөн нүдэлсэн өлсгөлөн чоно
Өнөөх агуйд нь ороод ирлээ.
Охин түүнийг хараад
Орилох гэтэл дуу гарсангүй
Аврал эрэн хашгирах гэтэл
Ам хэл нь гацаж орхив.
Нүднээс нь гал ассан
Нүгэлт чоно гэтэн ойртоно
Нүхэн гэрээ тойруулан харвал
Нэг ч зэвсэг харагдсангүй
Гарт таарсан ганц чулуу
Гайт чоныг зайлуулж дийлэхгүй
Аргаа барагдтал тэмцэж үзээд
Араатан чонын идэш болж дээ
Охин ингэж бодлоо
Омголон зүрх зоригоор дүүрлээ
Чулуугаа бариад уухайлан дайрлаа
Чоно ч өөдөөс нь архиран үсэрлээ.
Ганц биеэр жаахан охин
Гайхал араатныг дийлэхгүй нь
Аймшигт чоно үсрэн дайрахад
Аавыгаа дуудан хашгирав
Аврал эрэн эцсийн удаа дуудав
Аав аа гээд ухаан нь балартлаа.
Алсаас хэн нэгний дуудах нь сонсогдоно
Харах нүд нь бүрэлзэн сааралтана
Хамаг бие нь шархиран хөндүүрлэнэ
Арай хийн өндийж хавь орчноо харлаа.
Хартал юу байсан гэж санана
Харж урьд нь үзээгүй
Ханхар сайхан цээжтэй
Хавтай төрсөн зоригтон байна.
-Үгүй та чинь хэн билээ?
Үйлт чоно хаана байна?
Яалт ч үгүй тэр амьтан
Ясанд тултал зуух шиг л болсон.
-Хөөрхөн охин минь чиний
Хашгирах дуунаар ирсэн юм
Хөх саарал боохой чамайг
Хариугүй идэхийн даваан дээр
Хурдан шалмаг хөдөлгөөнөөр<
Хурц мэргэн зэвсгээрээ
Аюулт араатныг зогсоож
Амийг тань аварсан билээ би.
-Алтан амийг аварсан
Ачтан тандаа гялайлаа
Аугаа зоригт таны тухай
Аавдаа би заавал дуулгана аа.
Гарцаагүй тэр баярлана
Гавьяа юуг тань үнэлнэ
Эр зоригт эрэмгий таныг
Энэ насандаа мартахгүй санана.
Ингэж байтал гаднаас аав нь
Ирвэс, бар, буга тэргүүтэн
Өдрийн агнасан ангаа үүрсээр
Өргөө гэртээ орж ирээд зогтусав.
-Хүүе чи хэн билээ
Хонгорхон охиноос минь холд
Ямар санаа агуулав чи
Яаралтай түргэн далд ор
Жадаа түүнрүү чичлээд
Жигтэй харцаар харав гэнэ
Охиноосоо түүнийг холдуулаад
Одоохон гарахыг тулгав гэнэ.
Аавдаа үнэнийг ойлгуулахаар
Алиахан охин нь учирлав
Хэрэг явдлыг сонсоод
Хөөрхий эцэг баярлав
Үхлээс охиныг аварсан
Үнэн зоригийг бишрэв
-Ганц үрийн минь үнэт амийг
Эрэмгий чи аварсан болохоор
Гал сахих гэргий чинь болог
Энхрий охиныг минь жаргааж яв.
-Ачит аав тандаа баярлалаа
Агуйн гэрээ орхин явлаа ч
Энэ гэрээ эргэж тойрно
Эцэг таныгаа өргөж асрана.
-Хүү нь тандаа талархлаа
Хөөрхөн охиныг тань жаргаанаа
Хөгшин буурал таныг ч бас
Хүндэтгэн өргөж асарна аа.
Ингээд охин айлын хүн болж
Ижил дасал гэрээ орхиж
Хань нөхөр юугаан дагаад
Харь нутагт амьдран суухаар
Агуйн гэрээ санана даа гэж
Аавдаа эрхэлмээр болно доо гээд
Санаа алдан дуулна даа гэсээр
Салж ядан гэрээсээ явлаа.
Аавын охин гэрээс гарлаа
Анчин хүний гэргий боллоо
Амьдрал үзэх нас нь ч боллоо
Амар сайхандаа жаргах биз ээ.
Тэдэнд байгаль ивээлтэй байг
Тэдний амьдрал жаргалтай байг
Тэдний зовлон нимгэн байг
Тэдний зам дардан байг.
Үлгэр ингээд дуусаагүй
Үргэлжлэлийг дараа бичнэ
Дараагийн хэсэгт юу болохыг
Даамай та нар шийдээрэй.

2010-08-03

"Эрт урьдын цагт юм гэнэ ээ" хэмээх 1-р хэсэг

Эртээ урьдын цагт гэнэ
Эртний нэгэн охин байжээ
Агуй гэртээ өдөржин суугаад
Аавыгаа ирэхийг хүлээдэг байлаа
Охин:
-Арслан зааныг ч дийлэх хүчтэй
Анчин аавын охин билээ
Аав минь ангаас олзтой ирээд
Адал явдлаа хурдхан яриасай.
Аав:
-Хөөрхөн охиндоо аав нь
Хөөр баяртай ирлээ дээ
Авласан ангаа харуулахаар
Алсаас яарсаар ирлээ шүү
Чи миний юу авчирсныг
Тааж мэдэж байна уу охин минь
Чоно, туулай, үнэг, хярс гээд
Тооломгүй их олзтой ирлээ
-Охин нь галаа өрдөе дөө
Оройн зоогоо бэлтгэе дээ
Амарч та минь тухлаач
Алив жадаа нааш нь өгчих
Галаа сайн манасан болохоор
Гарцаагүй та шагнана биз ээ
Гэрээ сайн харсан болохоор
Гэнэхэн охиноо үнсэнэ биз дээ.
-Хонгорхон охиндоо аав нь
Хархан үнэгний зөөлөн арьс
Хурц хурдтай нум сум
Хоёуланг нь бэлэглэж байна.
Том болоод охин минь чи
Төөрөг жамын ёсыг даган
Аавын гэр агуйгаа орхиод
Анчин хүний гэргий болно.
-Ачлалтайхан аав минь дээ
Арай ч таныгаа орхихгүй ээ
Өтөлж та минь өвгөн болсон ч
Өргөж таныгаа асрах болно оо.
-Ийм л ухаантай охинтой болохоор
Аав нь хүчтэй байдаг юм шүү дээ
Ирвэс, бар, арслангаас ч айхгүй
Аймшиггүй чин зоригтой байдаг юм
-Орой болж нар ч жаргалаа
Одоо хоёулаа хоолоо идье
Хоолны амт хэр болсон байна
Хэлж зөвлөөч аав минь
-Орчлонд үүнээс илүү амттайг
Огтхон ч аав нь зооглож байсангүй
Охин минь чи хийсэн болохоор
Онцгой сайхан болсон байна
-Алив аягаа нааш нь өгөөч
Арчиж жаахан цэвэрлээдхэе
Агуйн гэрт амьдардаг ч гэсэн
Ажилсаг сэргэлэн охин шүү би
-Од түгэж харанхуй боллоо
Орондоо ч орох цаг боллоо
Унтаж амаръя даа охин минь
Угтах өглөөд өөдрөг сэрээрэй.
-Ангийн хойноос өдөржин гүйгээд
Алжааж зөндөө ядарсан биз дээ.
Та минь ч гэсэн унтаж амар
Тавтай сайхан нойрсоорой.

"Шал далий"

Өнөөдөр далий юмны тухай бодох хэрэг гараад, жаахан судаллаа. Тэгснээ гэнэт далиймаар бодогдоод нэг иймэрхүү далий юм болчихлоо доо. Тэхдээ яахав тэгж ярихым бол Далий гэдэг нэртэй зураач хүртэл байдаг юм чинь тийм үү? Ингээд хамт далийрцгаая.
Далий гарагийн далий бодолтой далийрсаар байгаад далий болсон хүмүүс байжээ.
Тэр үеийн хүмүүс цөм
Тэрслүү хачин бодолтой
Тиймдээ ч тэд далийж алхдаг
Тэгшхэн зүйлд дургүй байсым
Дэлхий хүртэл далий гэж
Дээдэс нь хүртэл итгэдэг
Даамай тэдэнд тэгш бус
Далий бүхэн сайхан санагдана
Юм бүхэн нь далий болсоор
Юу ч тэнд тэгш биш болоод
Далийсаар байгаад хөөрхий
Дэлхийгээс тэд унасан байх аа
Далий далий далий
Дуртай бүхэн нь далий
Далийж алхасаар байгаад
Далий бодолтой болжээ.

2010-07-26

"Миний анхны шүлэг"

Миний хамгийн анхны бичсэн шүлгийг нэр бол "Цас". Би тэр үед би 3-р ангийн жаахан охин байжээ. Би шүлгээ хүн бүрийн мэдэх хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн "Энэтхэгээс ирсэн захидал" шүлгийн хариу шүлэг болгон бичиж байсан юм даа. Товчхон бөгөөд тодорхой хариу шүлэг гэж хэлж болно. Бас жаахан харамч ч гэх юм уу. Бүхнийг байхгүй руу чихсэн ч гэж болно. Хэ хэ за ямар ч байсан миний бичсэн анхны шүлэг ямархан шүлэг байв гэдгийг та нарт сонирхуулна аа.
"Цас"
Энэтхэгээс надад захидал иржээ
Эрхэм анддаа цас үзүүлээч гэжээ
Энэтхэг найздаа цас явуулъя гэтэл
Цас хайлаад ус болдог болохоор
Цаасан дугтуйд хийж болохгүй
Хөлдөөгчтэй дугтуй байдаг бол
Халуун орны найз нартаа цас үзүүлэхсэн.

"Настан буурал эмээ"

Ээжийн минь эмээ гэж буянтай буурал хөгшин байж билээ. Энэ хүний нэрийг би сайн мэддэггүй байсан юм л даа. Дандаа л "хөгшин ээж" гэдэг байлаа. Хөгшин ээжтэйгээ би удаан хамт байж чадаагүй ч тэр миний зүрх сэтгэлд үргэлж арван хэдэн жилийн өмнөх тэр л дүрээрээ мөнхөд оршин байдаг юм. Хөгшин ээж маань дугуй хээтэй ягаан шаргал дээлтэй, нэг гартаа таягаа тулан, нөгөө гартаа эрхиэ барьчихсан гэрээс гарч ирээд: -Миний охин орж унд аа уу гэхэд нь хөгшин ээж надад "ундаа" өгөх нь гэж баярлаад тоглоомоо тэр чигт нь хаячихаад л гэрт гүйн ордог байлаа. Тэр хойморын намхан бор ширээн дээр тавагтай боорцог, аяга сүүтэй цай тавьчихсан: -Суу охин минь. Унд аа уу гэхэд нь: -Өө энэ чинь ундаа биш цай боорцог л байна даг. Хүн тоглож байхад чинь худлаа яриад оруулчих юм гээд л бөөн уур болдог байлаа. Намайг цайгаа уухаар ширээний өмнө суухад олон жилийн ажилд нухлагдсан гэмээргүй бумбайсан шар гараараа боорцог хугалан аягатай цайнд минь хийж өгнө. Миний ч уур дорхноо арилаад цайгаа ууж аваад л тоглохоор гардаг байлаа. Би одоо ч цайндаа боорцог хугалан хийж идэх дуртай. Хөгшин ээж л намайг боорцогтой цайнд оруулсан юм даа. Би хөгшин ээжийн бор таягаар тоглох их дуртай. Тэгээд л ээждээ загнуулна. -Боль чи. Наад таягаа хөгшин ээждээ өг. Наадах чинь эмээгийнх нь хөл байхгүй юу гээд л...
Би түүний бурханы оронд очсон өдрийг санадаг юм. Тэгэхэд би таван настай л байсан байх. Ээж аав бид гурав их л яарч хөгшин ээжийнд ирэхэд түүнийг нэг эмч эгч тариад сууж байлаа. Би эмээгийн орны дэргэд очоод харвал тэр их л өвдөж байгаа бололтой царай нь их зовиуртай харагдаж байсан юм...
Гэр доторх хүмүүс бүгд торч зогссон байлаа. Тэдний голд орон дээр хөгшин ээжийг маань хэвтүүлээд орны дээрх авдар дээр зул асаачихсан байв. Бүгд л гунигтай, нүдэндээ нулимстай. Би жаахан байсан хэрнээ түүнийг "бурханы оронлуу эргэж ирэхээргүй явчихжээ. Би ч гэсэн уйлах ёстой" гэж бодож байсан. Заримдаа миний ямар нэг юм болохгүй байвал хөгшин ээжийнхээ бурханд мөргөж гуйдаг байсан юм. Бас түүний зургийг удаан гэгч нь хараад багынхаа тэр л дурсамжуудыг санан санаа алддагсан. Хөгшин ээж минь одоо байхгүй болсон ч гэсэн зүрх сэтгэлд минь амьд хэвээрээ яагаан шаргал дээлтэйгээ, бор таяг, эрхиэ барьчихсан гэрийнхээ үүдэнд зогсож л байгаа.
2006 он