2010-07-26

"Миний анхны шүлэг"

Миний хамгийн анхны бичсэн шүлгийг нэр бол "Цас". Би тэр үед би 3-р ангийн жаахан охин байжээ. Би шүлгээ хүн бүрийн мэдэх хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн "Энэтхэгээс ирсэн захидал" шүлгийн хариу шүлэг болгон бичиж байсан юм даа. Товчхон бөгөөд тодорхой хариу шүлэг гэж хэлж болно. Бас жаахан харамч ч гэх юм уу. Бүхнийг байхгүй руу чихсэн ч гэж болно. Хэ хэ за ямар ч байсан миний бичсэн анхны шүлэг ямархан шүлэг байв гэдгийг та нарт сонирхуулна аа.
"Цас"
Энэтхэгээс надад захидал иржээ
Эрхэм анддаа цас үзүүлээч гэжээ
Энэтхэг найздаа цас явуулъя гэтэл
Цас хайлаад ус болдог болохоор
Цаасан дугтуйд хийж болохгүй
Хөлдөөгчтэй дугтуй байдаг бол
Халуун орны найз нартаа цас үзүүлэхсэн.

11 comments:

vlmedeh said...

3р анги байсан гэхэд мундаг бичиж бйасан байна шдээ. Сэтгэл бол байжээ хэхэ

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Үлмэдэх-хэхэ энийг чинь хэрвээ би буруу санаагүй бол арааживаар уншиж байсан.

Nimkaa said...

yer n bichih durtai hun ym shig bna ene bichlegiin buh bichlegiig chine unshlaa yahuu tgjaagaad ma nimkaa@gmail.com gj orood ireerei

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Бичихийг дуртай ч дургүй ч хийдэг дээ.

Гилийн хатан said...

bi gants um shuleg bichij baigaagui um baina, mundag umoo

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Гилийн хатан-би уг нь шүлэг бичих дургүй байсыш дээ хэхэ блогчин болсон чинь яагаад ч юм яруу найрагч шиг биш ч хэдэн мөр холбочих гээд байдаг болсын хэхэ

Artgaa said...

LEne shuleg chin deer uyiin sonin dr garcheeluu. Hoichiig zalgamjlagch enter.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Сонин дээр гарчаагаагүй байх аа. Арааживаар уншиж байсын

хэн said...

Өө нээрэ яасан танил шүлэг вэ гэсэн зохиогчтой нь таарчихсан бээшд ;P ямарч бсан багадаа сонссон юм бн мааш тод санагдчихла, их хөөрхөн шүлэг бна энэтхэг цас гээд ;)

Sudarchuluun.E said...

Манайд бас нэг тм даалгавар өгч байсан санагдаад байдын... хариуд нь юу өгөх вэ гээл... тэгэхээр нь цасан ширхэг цаасаар хайчлаад дугтуйнд хийж билээ...

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Vamp!reHeart-баярлалаа.
Судараа-хэ хэ цасан ширхэг хайчлах гоё шүү.